본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

гол үйл ажиллагаа

Эдийн засаг, худалдааны хорооны 7-р хурал(2006 он)2012-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл

※ Хугацаа : 2006.12.5 ~ 2006.12.8

※ Газар: Солонгос улс, Кёнсанбүг муж, Кёнжү хот, Хёндэ зочид буудал

※ 5 улсын 28 байгууллагын 146 аж ахуйн нэгж, компани


※Экспорт, импортийн уулзалт, Кёнсанбүг мужийн шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдан авагч, худалдаалагчийн хоорондын уулзалт зохион байгуулсан.


Тунхаг

2006 оны Зүүн хойд Азийн бизнесийг хөхүүлэн дэмжих хурал

2006 оны 12 сарын 6-ны өдөр Солонгос улсын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо Зүүн хойд Азийн засаг захиргаадын холбооны эдийн засаг, худалдааны хорооны хурал зохиогдож үүнд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын 32 орон нутаг оролцсон. Хурлын үеэр экспорт импорт эрхлэгчдийн уулзалт давхар зохион байгуулагдсан.
Уулзалтад Монгол, Орос, Хятад, Солонгос 4 улсын 20 орон нутгийн 60 гаруй компаниас 160 гаруй хүн оролцож, цахилгаан, электрон, бөс даавуу, газар тариалан, далайн бүтээгдэхүүн боловсруулах, тоног төхөөрөмж зэрэг 4 чиглэлээр экспорт импортийн талаар зөвшилцсөн.
Эдийн засаг, худалдааны хорооноос Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх арга зам сэдвээр гишүүн орон нутаг хооронд хэлэлцэн, тохиролцоонд хүрэв.
Тохиролцсон зүйл
1. Хятад улсаас Шаньси мужийн баруун бүсийн хөгжлийн стратеги, Шаньдун мужийн улсын эдийн засгийн жишиг бүс болох зорилт, Хунан мужийн төвийн бүсийг хөгжүүлэх бодлогийг танилцуулан Зүүн хойд Азийн бүсийн эдийн засаг, хамтын ажиллагааг явуулах шаардлагатайг онцлон хэлсэн. Гишүүн байгууллагууд үүнийг идэвхтэй дэмжиж хамтран ажиллахаар болсон.
2. ОХУ-ын Хабаровск хязгаараас модон материал, далайн бүтээгдэхүүн, тээвэрлэлтийн салбарт, Буриадын БНУ-аас аялал жуулчлалын салбарт, Алтайн хязгаараас тариа будаа үйлдвэрлэх салбарт, Красноярск хязгаараас хилийг хөгжүүлэх салбарт, Томск мужаас шинжлэх ухаан, боловсролын салбарт явуулж буй гол төслийг танилцуулж, гишүүн байгууллагууд хооронд харилцаа, хөрөнгө оруулалт явагдана гэдэгт найдаж буйг илэрхийлэхэд гишүүн байгууллагуудын зүгээс идэвхтэй дэ жиж хамтран ажиллахаар болсон.
3. Монгол улсын Баянхонгор аймгаас нутгийн эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, Хэнтий аймгаас нөөц баялагийг ашиглах боловсруулах, Увс аймгаас чацарганыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах чиглэлээр гишүүн орон нутгуудаас хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Гишүүн орон нутгуудийн зүгээс идэвхтэй хамтран ажиллахаар болсон.
4. Япон улсын Шиманэ мужаас компаний тэргүүний глобаль менежментийн туршлагийн талаар илтгэл тавьж, Солонгосын Кёнги мужаас гишүүн орон нутаг хооронд компаний захирлуудын сургалт зохиох, харилцан худалдааг өргөжүүлэх арга замын талаар санал тавьсныг гишүүн байгууллагууд дэмжсэн.

Бусад зүйл
1. 2007 оны 4 сард Хятад улсын Шаньси мужид зохиогдох “Хятадын баруун зүүн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт хурал”-д гишүүн орон нутгууд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн.
Ийнхүү дээрх 5 зүйлд зөвшилцөн тохиролцсон ба гишүүн байгууллагууд хоронд хамтын ажиллагааг дээд зэргээр явуулах болно гэдгээ амлаж байна.

2006 оны 12 сарын 6-ны өдөр

Зүүн хойд Азийн бизнесийг хөхүүлэн дэмжих хуралд оролцсон орон нутгуудийн төлөөлөл