본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

гол үйл ажиллагаа

Газар тариалангийн хорооны 2 дахь удаагийн хурал2015-11-09

Бичлэг оруулахAdmin

Файл

1. Болсон өдөр : 2015. 10.20~10.22

2. Оролцосон : 5 улсын 18 орон нутгийн 60 гаруй хүн
-Хятад(5): Хэйлонжан муж, Шаньси муж, Тяньжин хот, Хунан муж, Шаньдун муж
-Япон(2): Тояама муж, Шиманэ муж
-Өмнөд Солонгос(4): Кёнги муж, Жолланам муж, Кёнсанбүг муж, Сэжун хот
-Монгол(5): Архангай аймаг, Дундговь аймаг, Сэлэнгэ аймаг, Увс аймаг, Төв аймаг
-ОХУ(2): Хабаровск хязгаар, Алтайн хязгаар

3. Болсон газар : Жолланам мужийн Ёнам сум, Хёндэ зочид буудал

4. Ерөнхий тойм
(1) Зорилго
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны нөлөөнөөс үүдэн газар тариалангийн бүтээгдэхүүнийг тогтвортойгоор үйлдвэрлэх, нийлүүлэхэд гарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд байгальд ээлтэй агзар тариалангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, холбогдох мэдээлэл солилцох, технологийн харилцааг явуулах зорилготой.

(2) Гол агуулга
① Сэдэв: Байгальд ээлтэй газар тариаланг тогтвортой хөгжүүлэх арга зам
② Жолланам мужийн захирагчийн орлогч, NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ дэвшүүлсэн.
③ Үндэсний газар тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Органик газар тариалангийн хэлтсийн дарга хурлыг нээж илтгэл тавьсан. Жолланам мужийн газар тариалангийн бодлогоос танилцуулав.
④ Байгальд ээлтэй газар тариалангийн талаарх илтгэл тавигдсан.
- Илтгэл тавьсан орон нутгууд : Хэйлонжан муж, Шиманэ муж, Сэлэнгэ аймаг, Красноярсъ хязгаар
⑤ Аж үйлдвэрийн газартай танилцах аялал: Будаа боловсруулах нэгдсэн үйлдвэр(RPC), Олон улсын газар тариалангийн экспо