본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

[Монгол улс, Улаанбаатар хот] Олон улсын кино наадам зохиогдлоо2019-10-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 국제영화제.jpg  

첨부파일

“11 дэх удаагийн Улаанбаатар Олон улсын кино наадам” 10-р сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдлоо. Тус наадамд Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 18 кино бүтээлийг нийтэд толилууллаа. Тухайлбал, энэ жилийн наадамд Канны кино наадмын “Алтан дал мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У -гийн “Шимэгч”, Берлиний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг зэрэг бүтээлүүд үзэгчдийн хүртээл болсон. Наадмын онцлох орноор Герман улс шалгарсан бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээ зохиогдсон.