본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүд Солонгосын Хойд туйлын нийгэмлэгт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэв.2020-06-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 논문.jpg  

첨부파일


NEAR-ын Хэрэг эрхлэх газрын Олон улс, Хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Чэ Жү Хва ба мэргэжилтэн Сун Ми Гён нар Солонгосын Пэжэ их сургуулийн харьяа Хойд туйлын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Хойд туйлын судалгаа” сэтгүүл(2020 оны зуны дугаар)-д Хойд туйлтай холбоотой эрдэм шинжилгээний хоёр өгүүлэл нийтлэв.

  Тухайлбал ахлагч Чэ Жү Хва “Сахагийн БНУ-ын Хойд туйлын уугуул иргэдийн тогтвортой ирээдүй” хэмээх сэдвээр Сахагийн БНУ-ын Хойд туйлын иргэдийн амьдрах бүсийг хамгаалах болон уугуул иргэдийн соёлыг өвлүүлэх зэргээр тухайн бүсийг хөгжүүлэх талаар бичсэн бол мэргэжилтэн Сун Ми Гён “Японы хойд туйлын бодлогын тогтолцоо ба стратеги” хэмээх сэдвээр Японы хойд туйлын бодлогын талаар судалж цаашдын стратегийн талаар бичив.

  NEAR-ын Хэрэг эрхлэх газраас цаашид ч тус газрын мэргэжилтнүүдээр дамжуулан дотоод гадааадын эрдэм шинжилгээний сэтгүүлд NEAR–ын гишүүн орон нутгуудын үйл ажиллагаатай холбогдох эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх болно.