본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Зарлал

「NEAR 2022-Олон улсын форум」 болох тухай2022-04-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 near국제포럼-몽골어.png  

첨부파일

6-р аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар Зүүн хойд Азийн хөдөө тосгон, ХАА-н бүтээгдэхүүний аж үйлдвэрийн хөгжлийн талаарх бодит харилцаа, хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхийн тулд NEAR 2022-Олон улсын форум-ыг зохион байгуулах тул гишүүн орон нутгууд болон сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.

 

 

Форумын мэдээлэл

Арга хэмжээний нэр : NEAR 2022-Олон улсын форум

Сэдэв : 6-р аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар Зүүн хойд Азийн хөдөө тосгон, ХАА-н бүтээгдэхүүний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги

Хаана : Пухан хот, Поско олон улсын төв

Хугацаа : 2022 оны 4 сарын 28-ны өдөр, 14:00-17:00

Зохион байгуулагч : ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газар

Зохион байгуулах хэлбэр : Зайн болон танхимын хэлбэрээр/6 улсын хэлээр шууд орчуулга явагдана

Оролцогч : 6 улс(Солонгос, Хятад, Япон, Монгол, Орос, Вьетнам) 59 орон нутгийн төлөөлөгч, Дэлхийн орон нутгийн захиргааны байгууллагуудын Холбоо(UCLG), Европын Орон нутгийн захиргааны байгууллагуудын Холбоо(AER), Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн захиргаадын байгууллага(ICLEI), Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн орон нутгийн үйл ажиллагааны байгууллага(R20) зэрэг олон улсын байгууллага, судалгааны байгууллага, ХАА-н 6-р аж үйлдвэр болон ХАА-н бүтээгдэхүүний худалдааны мэргэжилтэн, ажилтан зэрэг 200 гаруй хүн

Илтгэгч : Доктор Ониш Чиэ(Японы ХАА-н бүтээгдэхүүний судалгааны байгууллага Кюшю Окинава төвийн судлаач), Профессор Вуан Гуан Бин(Хятадын Шаньси мужийн Шаньсигийн ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил, төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал), Доктор Т.Насанжаргал (Монгол улсын ХААИС-ийн багш), Доктор Кумин Андрей(Оросын Приморийн хязгаарын ХААИС-ийн захирал), Доктор Жу Эн Ги(Солонгос, Гёнсанбүг мужийн ХАА-н бүтээгдэхүүн түгээлт, сургалтын хөгжлийн төвийн захирал)