본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурал амжилттай болж өнгөрлөө.2022-09-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진2.JPG  

첨부파일

9 сарын 21-ний өдөр NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурал БНСУ-ын Үльсан хотын Үзэсгэлэн, Арга хэмжээний төвд амжилттай болж өнгөрлөө. Хуралд 5 улсын 54 гишүүн орон нутаг, 1 ажиглагч орон нутгаас 150 гаруй хүн оролцов.

NEAR-ийн тэргүүлэгч орон нутаг болох Үльсан хот КОВИД-19 цар тахлын дахин тархалтаас сэргийлж энэ удаагийн хурлыг онлайнаар зохион байгуулав.

Ажлын хэсгийн хорооны хурлыг нээж Үльсан хотын захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан захирагч Ан Хю Дэ үг хэлсэн бөгөөд дараагаар нь Үльсан хотын захирагч Ким Дү Гём баяр хүргэв. Мөн “Аж үйлдвэрийн нийслэл-Үльсан хотын шинэ үсрэлт” хэмээх сэдвээр Үльсан хотоос илтгэл тавив.


Үльсан хотын захирагч Ким Дү Гём баяр хүргэж үг хэлэхдээ Зүүн хойд Азийн нийтлэг ойлголтод үндэслэн орон нутгууд хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг онцлон тэмдэглэв.


Үльсан хотын захирагчийн орлогч Ан Хю Дэ “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн энх тайван зэрэг төрөл бүрийн асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэхийн тулд орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг чухал тул Холбооны тэргүүлэгчийн хувьд хичээн чармайх болно” гэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ байр хүргэж үг хэлэхдээ “NEAR-ийн Хэрэг эрхлэх газар цаашид гишүүн орон нутгуудын харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн эзэд болох хүүхэд залуучууд хөрш улс орнуудыг ойлгох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч хүчин чадлаа дайчлах болно” гэж онцлон тэмдэглэв.


Хуралд Холбооны Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах 3 санал, тухайлбал бичгээр шийдвэр гаргах тогтолцоог нэвтрүүлэх, сурвалжлагч гишүүний цар хүрээг өргөжүүлэх, Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурлын зардлын заалтад өөрчлөлт оруулах зэрэг 3 санал дэвшүүлж бүгдийг санал нэгтэйгээр дэмжиж шийдвэрлэв.

Хуралд Холбооны Хэрэг эрхлэх газрын илтгэлд байгууллагын үйл ажиллагаа болон NEAR-ийн 13-р Бүгд хурлын үр дүнгийн талаар тайлагнасан бөгөөд дараагаар нь Хятад улсын Хэнан муж Олон улс, Цахим худалдааны хорооны хурал, Шаньдун мужийн Далай загасны аж үйлдвэрийн хорооны 7-р хурал, Шааньси мужийн Уламжлалт эмийн хороо, Япон улсын Шиманэ мужийн Боловсрол, Соёлын харилцааны хороо, Тояама мужийн Байгаль орчны хорооны хурлын үр дүн, дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар тайлагнав. Түүнээс гадна Хятадын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Хубэй муж, Солонгос улсын Сэжун хот, Ганвон муж, Монгол улсын Булган аймаг, Орос улсын Красноярск хязгаар, Камчатк хязгаар тус тус илтгэл тавьсан.


Төгсгөлд нь Үльсан хотын Эдийн засаг, Хөрөнгө оруулалтын газрын дарга Жон Ху Дун Ажлын хэсгийн хорооны 13-р хурлын тогтоолыг уншиж танилцуулснаар хурал өндөрлөв.