본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шиманэ мужийн захирагч Маруяама Тацуяад бараалхав2023-03-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 시마네현 마루야마 타츠야 지사 기념사진.png  

첨부파일


2 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Япон улсын Шиманэ мужид айлчлан захирагч Маруяама Тацуяад бараалхаж, NEAR-ийн гишүүн орон нутаг Шиманэ муж Боловсрол, соёлын харилцааны хорооны хурлыг зохион байгуулж, жил бүр NEAR-ийг сурталчилж, дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Японы гишүүн орон нутгууд тэр дундаа Шиманэ муж нь NEAR Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаа, мөн энэ оны 10 дугаар сард Үльсан хотод болох NEAR-ийн Бүгд хуралд оролцоход тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, 2026 онд NEAR Холбооны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд NEAR холбоог үүсгэн байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Японы гишүүн орон нутгуудаас Холбооны дараагийн тэргүүлэгчийг сонгох асуудлаар санал солилцов.




Шиманэ мужийн захирагч Маруяама Тацуяа Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг ажлаа хүлээж авсанд баяр хүргэж, Шиманэ мужид айлчилсан явдалд талархал илэрхийлэв. Түүнчлэн Шиманэ муж нь Солонгосын орон нутгууд болон NEAR-ийн гишүүн орон нутгуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд цаашдаа ч дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.