본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Англи улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны Элчин сайд асан Паг Эн Ха-тай уулзав2023-03-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일


3 сарын 22-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНСУ-аас Англи улсад Элчин сайдаар сууж байсан Паг Эн Ха(Одоо Бүсан 2030-Дэлхийн экспо зохион байгуулах эрхийг авах иргэдийн хорооны дарга)-тай уулзав. Тэрээр NEAR Холбоог танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд NEAR-ийн хийх ажлуудын талаар санал солилцов. Мөн тэрээр NEAR Холбоо цаашид Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт харилцаа, хамтын ажиллагааны олон талт тавцан болж өсөн дэвжихэд арвин туршлагатай дипломатчийн хувьд зөвлөж дэмжихийх хүсэв.



Хариуд нь элчин сайд асан Пак Эн Ха цаашид NEAR Холбооны үйл ажиллагаанд анхаарал тавьж, хэрэгтэй зөвлөгөө өгч дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

Тэрээр өмнө нь Хятад дахь БНСУ-ын элчин сайдын яаманд сайд, Солонгосын Гадаад харилцааны яамны Олон нийтийн дипломат элч, Англи улсад БНСУ-ын Элчин сайдын яаманд Элчин сайдын албыг хашиж байсан арвин туршлагатай дипломатч бөгөөд өнгөрсөн жил Бүсан хотын захиргааны Олон улсын харилцааны элчин сайдын албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Одоо тэрээр Бүсан 2030-Дэлхийн экспог зохион байгуулах эрхийг авах иргэдийн хорооны даргаар ажиллаж байна.