본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайд Син Хай Мид бараалхав2023-03-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 면담.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин  3 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Син Хай Минд бараалхаж,  NEAR Холбоо болон БНХАУ-ын гишүүн орон нутгуудын хамтын үйл ажиллагааны байдал болон энэ онд болох NEAR-ийн Бүгд хурлын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулавМөн NEAR-ийг Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт чухал платформ болгон хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын гишүүн орон нутгуудаас дараагийн NEAR-ийн тэргүүлэгчийг томилох, гишүүн элсүүлэх зэрэг үйл ажиллагаанд элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.


Хариуд нь Элчин сайд Син Хай Мин NEAR Холбоо болон гишүүн орон нутгуудын дунд энэ онд хэрэгжих үйл ажиллагааг сонирхож, тус Холбоо нь Зүүн хойд Азийн орон нутгуудын нягт холбоо, хамтын ажиллагаа, тогтвортой байдал, хамтын хөгжил, цэцэглэлт, энх тайвныг эрхэмлэдэг байгууллагын хувьд  БНХАУ-ын элчин сайдын яамнаас NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс тавьсан асуудлуудад боломжийн хэрээр анхаарал хандуулж ажиллана гэв.