본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Ляонин мужийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.2023-03-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 랴오닝성1.jpg  

첨부파일

3 сарын 26-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Сөүл хотноо Ляонин мужийн даргын орлогч Жин Гүо Вэй тэргүүтэй тус мужийн захиргааны  төлөөлөгчидтэй уулзаж, нийтлэг сонирхсон асуудлын талаар санал бодол солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ляонин мужийн захиргааны төлөөлөгчдөд

NEAR Холбоо болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж,  Ляонин муж тус Холбооны хүрээнд Дижитал хороог байгуулах, Холбооны дараагийн тэргүүлэгчээр ажиллах, Ляонин муж ба Солонгосын гишүүн орон нутгуудын харилцааг өргөжүүлэх талаар тайлбарлав.



Хариуд нь Ляонин мужийн даргын орлогч Жин Гүо Вэй тус мужтай өмнө нь ажлын шугамаар харилцаж байсан Им даргад Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд баяр хүргэж, энэ удаагийн уулзалтаар NEAR-ийн талаар шинийг мэдэж авсан бөгөөд цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэв.

Мөн Ляонин мужийн захиргаанаас хэрэжүүлж буй цахим эдийн засаг болон хөгжлийн төлөвлөгөөг нарийвчлан тайлбарласаны дараа NEAR-ийн Дижитал эдийн засгийн хороог ажиллуулан Ляонин муж төдийгүй NEAR-ийн гишүүн орон нутгуудтай харилцаа,, хамтын ажиллагааг явуулж хамтын хөгжлийг эрэлхийлнэ гэдгээ илэрхийлж, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас тавьсан саналыг нааштайгаар судалж үзнэ гэв.


Ковид цар тахал дууссанаас хойш анх удаа Солонгос, Япон улсад ажлын айлчлал хийж буй Ляонин мужийн захиргааны төлөөлөгчид Солонгост байх хугацаандаа Солонгосын Үндэсний Ассемблэй, Хятад улсаас БНСУ-д суугаа Элчийн сайдын яам, Гёнги мужийн захиргаа, Солонгос, Хятадын харилцааны нийгэмлэг зэрэг газруудаар айлчилж, Ляонин муж, Солонгосын эдийн засаг, худалдааны харилцааны уулзалт зохион байгуулж, компани аж үйлдвэрийн газруудаар явж танилцав.

Энэ удаагийн уулзалтад Хятадын талаас нарийн бичгийн даргын орлогч Сүн Фан Бо, Гадаад харилцааны газрын эрхлэгч Лүо Ли, мужийн хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Хуан Ян, мужийн Худалдааны газрын орлогч дарга Ли Жүн зэрэг 13 хүн, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү Дэ Бом, Олон улс, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва зэрэг 5 хүн оролцов.