본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

[БНСУ, Бүсан хот] 'Дэлхийн илбэчдийн аварга шалгаруулах уралдаан 2018' болно.2018-06-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 busan.jpg  

첨부파일

2018 оны 7 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд БНСУ-ын Бүсан хотноо дэлхийн 50 гаруй улсын 2300 гаруй илбэчин оролцох FISM KOREA 2018 Дэлхийн илбэчдийн аварга шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. Арга хэмжээний үеэр дэлхийн 150 гаруй илбэчин оролцсон гала шоу, лекц, семинар болно. Тус уралдаан 3 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд уралдаанд оролцогчид 8 төрлөөр 1-3-р байрын төлөө өрсөлдөх ба эдгээрээс клоуз ап болон тайзны төрөлд тус бүр нэг хүнд гран при шагнал олгох юм. Азид 1984 онд Япон улсын Йокохама хотод, 2009 онд БНХАУ-ын Бээжин хотод болж байсан бол 3 дахь удаагийн уралдаан ийнхүү Бүсан хотноо зохион байгуулагдана.