본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр :Сунхуа гол

Хятадын 7 том голын нэг бөгөөд Сү улсын үед Нанхэ, Тан улсын үед На Шүй гэж нэрлэгдэж байсан. Чин улсын үеэс Сунхуа гэж нэрлэгдэх болсон. Уг гол Жилинь, Хэйлонжан мужийн нутгаар дайрч өнгөрдөг бөгөөд эзлэх талбай нь 55.72 км2 болно.

Газрын нэр :Дунбэй Хюлинюуань барын цэцэрлэг

Сунхуа голын хойд хэсэгт орших ба дэлхийн хамгийн том барын цэцэрлэг юм. Энэ газарт 700 гаруй барыг зохиомлоор үржүүлж, тэжээн гаршуулсан бөгөөд жил бүр 25 000 гаруй жуулчин ирж үздэг.

Газрын нэр : Гэгээн Софиагийн сүм

Харбин хотод орших үнэн алдартны шашны уг сүмийг 1903 онд Хятадын зүүн хэсэгт төмөр зам барихын тулд орж ирсэн орос цэргүүдэд зориулж Оросын Засгийн газраас модон хийцтэйгээр анх барьсан. 1923 онд гадна талыг нь засч барьсан. Одоо Харбин хотын барилгын урлагийн музей болгон ашигладаг.

Газрын нэр : Шинкайхү нуур

Хэйлонжан мужийн хамгийн том нуур бөгөөд нутгийн зүүн урд хэсэг болон ОХУ-ын Алс Дорнодын далайн эргийн бүсэд оршдог. Шинкай нуурыг их бага гэж хувааж үзэх ба тектоник гаралтай нуур юм.