본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Шаошань уул

Хунан мужийн Чанша хотын Ниншианхёний зүүн өмнөд хэсэгт оршдог. Хятадын удирдагч асан Мао Зэ Дуны төрсөн нутаг бөгөөд Хятад улсын 5А зэрэглэлийн үзэмжит бүс юм.

Газрын нэр : Галт шувууны эртний хотхон

Хунан мужийн Шианши, Ту зиа, Миаогийн автономит тойргийн баруун урд хэсэгт оршдог. Хятад улсын 4А зэрэглэлийн үзэмжит бүс, эртний 10 хотхоны нэг, Хунан мужийн 10 том соёлын өвийн нэг юм. Араар нь сүндэрлэх Чиншань уул нь далавчаа дэвэн нисэх гэж буй мэт галт шувуутай адил харагддаг гэж үздэг тул галт шувууны хотхон гэж нэрлэдэг.

Газрын нэр : Жанжиажэ Вулинюан-Тяньмен уул

Дэлхийн геологийн парк, Хятадын улсын 1-р уул ойн цэцэрлэгт хүрээлэн, Холливудын “Аватар” кинонд гардаг Халлелүяа уул энэ газарт байдаг.

Газрын нэр : “Елү” академи

Хунан мужийн Чанша хотын Елү уулын дор оршдог. Хунан их сургуулийн хотхон дотор байдаг. Хятадын 4 том академийн нэг бөгөөд Сун, Юань, Мин, Чин улсын үеийг дамжиж, Чин улсын сүүл үед хаагдсан ч Шинхайгийн хувьсгалын үед дээд сургууль болгон өөрчилсөн.