동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Приморийн хязгаарт айлчлав.2018-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20180212_170410.jpg  

첨부파일

2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ОХУ-ын Приморийн хязгаарт айлчлав. 2 дугаар сарын 12-ны өдөр Приморийн хязгаарын захиргааны албаны хүмүүстэй уулзан энэ жил зохион байгуулагдах NEAR Холбооны Тээвэр ложистикийн хорооны хурал болон бусад үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал энэ жил болох Бүгд хурал, Салбар хороодын хурал, мөн Хэйлонжан мужийн Харбин хотноо болох Тээвэр ложистикийн хорооны хуралд Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн төв болох Приморийн хязгаарыг оролцохыг санал болгосон.

 Приморийн хязгаарын захиргааны Олон улсын газрын дарга Алексей Старичков, Аялал жуулчлалын газрын дарга Константин Шестаков, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөл нар NEAR Холбооны хүрээнд Зүүн хойд Азийн аялал жуулчлалын хамтын ажиллагаа явуулахад таатай байгаагаа илэрхийлээд 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Владивосток хотын Рүски аралд болох “Номхон далайн аялал жуулчлалын 4-р форум”-ын талаар танилцуулав. Мөн уг арга хэмжээтэй цаг хугацааны хувьд давхцах NEAR Холбооны Аялал жуулчлалын хорооны хурлын хугацааг давхцахгүйгээр зохицуулж өгөхийг NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас хүсэв.






2 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Приморийн хязгаарын Хасан суманд айлчлан тус сумын Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Старчева Иринатай уулзан Зарубину, Пушет, Славянка боомттойн хувьд энэ жил болох NEAR Холбооны Тээвэр ложистикийн хорооны хуралд оролцохыг санал болгов. Нөгөөтэйгүүр Хасан сумын зүгээс Зарубину боомтыг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулав.