동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

гол үйл ажиллагаа

Салбар хороо Гамшигаас урьдчилан сэргийлэх хороо гол үйл ажиллагаа

8-р хурал(2010 он)2012-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 방재_2010년도.jpg  

첨부파일

※ 2010.3.9 ~ 2010.3.12

※ Япон улсын Хёго мужийн Жайка төв

※ 4 улсын 11 байгууллагын 21 оролцогч: Холбооны Хэрэг эрхлэх газар 2, Япон: Хёго муж, Хятад: Ниншя Хуйн ӨЗО, Хэйлонжан муж, Шаньдун муж, Хубэй муж, Солонгос: Чүнчоннам муж, Чүнчонбүг муж, Кёнсанбүг муж, Кёнсаннам муж, Ульсан хот, Монгол: Төв аймаг

1. Ханшин Авуажигийн хүчтэй газар хөдлөлт болсны 15 жилийн ойн семинар
○Хугацаа :2010 оны 3 сарын 10-ны өдөр
○Сэдэв : Ханшин Авуажигийн газар хөдлөлтөөс бүтээлчээр сэргээн босголт явуулах хичээн чармайлт
○ Илтгэгч: Адичи Кажнури (Хёго мужийн гамшгаас сэргийлэх төлөвлөлтийн газар, сэргээн босголтыг дэмжих хэлтсийн дарга)
○ агуулга
1)Ханшин Авуажигийн хүчтэй газар хөдлөлтийн онцлог, тойм
2) Үе шаттай сэргээн босголт
3) Салбар бүрээрх хичээн чармайлт
①Сэргээн босголтын тогтолцоо – Үндсэн чиг: 'бүтээлч нөхөн сэргээлт'
→ Газар хөдлөхөөс өмнөх байдалд оруулах нөхөн сэргээлт бус өндөр насслалтын нийгэмд бэлдэх болон аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх зэргээр ирээдүйг бүтээх шинэ хотыг бий болгох
② Сэргээн босголтын төлөвлөлт болон өөрчлөлт
③Дэмжлэгийн тогтолцоо – Сэргээн босгож хөгжүүлэх санг хэрхэн бүрдүүлэх? Хохирогчдийг дэмжихийн тулд байгууллагыг хэрхэн байгуулах шинэ хотыг хэрхэн бүрдүүлэх
④ Шинэ оролдлого
- Гамшгаас сэргийлэх тогтолцоог байгуулах
- Гамшгаас сэргийлэх байгууллагын бүтэц : 1995 онд 27.4% байснаас 2007 онд 95.7%-аар нэмэгдсэн
- Орон сууц сэргээн барихад дэмжлэг үзүүлэх тогтолцоо
- Гамшгаас сэргийлэх сургалт боловсролыг ихэсгэх
- Зорилт арга хэмжээ

2. Гамшгаас сэргийлэх байгууламжтай танилцах
- Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв
- Вуакамач цэцэрлэг 'Хүчтэн 28 дурсгалын хөшөө'
- Хёго мужийн гамшгаас сэргийлэх төв
- E-аюулгүй байдал(цэцэрлэг)