본문 바로가기

3 дахь удаагийн “байгальд халгүй аж үйлдвэр” олон улсын үзэсгэлэн, Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн уулзалт

2008-04-29

Бичлэг оруулах

NearAdmin

 

3 дахь удаагийн “байгальд халгүй аж үйлдвэр” олон улсын үзэсгэлэн,

Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн уулзалт

 

2008 оны 9 сарын 3~5          Хятад улсЖинаний олон улсын арга хэмжээний төв

 

Зохион байгуулагч : Шаньдун мужийн ардын засгийн газар

Зохион явуулагч : Шаньдун мужийн байгаль орчныг хамгаалах газар

                        Шаньдун мужийн гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтарсан газар

                        Жинан хотын ардын засгийн газар

 

Шар мөрний эргийн хөндийд орших Шаньдун муж нь 93 сая хүн амтай, тэнгисийн эргийн урт 3000 гаруй км бөгөөд Хятадын баруун эрэг хавьд эдийн засгийн хамгийн чухал бүсийн нэг юм. Зүүн хойд Азийн бүсийн засаг захиргаадын холбоо(NEAR)-ны гишүүн болох Шаньдун муж ДНБ-ны хэмжээгээр Хятадад 2-рт ордог.

2008 оны 9 сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийг хүртэл NEAR Холбооны 7-р Бүгд хурал Шаньдун мужийн төв хот Жинанд болох юм. Энэ Бүгд хурлын үеэр 3 дахь удаагийн байгальд халгүй аж үйлдвэрийн үзэсгэлэн, Зүүн хойд Азийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн экспорт, импортын бизнес уулзалтыг зохиох гэж байна.

Шаньдун мужийн засгийн газар 2004 он ба 2006 оны 9 сард дээрх үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан билээ. Хятад, Солонгос, Америк, Франц, Япон гэхчлэн дэлхийн 26 улс, орон нутгаас ирсэн 1656 компани үзэсгэлэнд оролцож, 38 тэрбум сая юаны ажил хийгдэх хамтран ажиллах тухай 3170 гэрээ хэлцэл хийгдсэн нь Хятадын хэмжээнд адил төстэй үзэсгэлэнгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт байв. 2008 оны 9 сарын 3-ны өдрөөс 5-ны өдрийг хүртэл зохиогдох 3 дахь удаагийн байгальд халгүй аж үйлдвэрийн үзэсгэлэн болон Зүүн хойд Азийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн экспорт, импортын уулзалт нь өмнөх жилүүдийн арга хэмжээнээс ч илүү далайцтай бөгөөд үр дүнтэй болох төлөвтэй байна.

 

Байгальд халгүй аж үйлдвэр үзэсгэлэнгийн гол онцлог

1.       Эрчим хүч хэмнэх болон бохирдлын хэмжээг багасгах, өмнөд зүгийн усыг хойд зүг рүү урсгах ажил, тэнгисийн эргийн бохирдлыг арилгахын хажуугаар 5 том ай сав газар нэг шат ахисан орон нутгийн стандартад хүргэх, байгаль орчныг хамгаалах зорилтод хүрэхийн тулд Шаньдун мужиаас 2010 он хүртэл байгаль орчныг хамгаалах болон экологийг сэргээхэд 360 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.

2.       Үзэсгэлэнд зориулалтын бөгөөд стандартын шаардлага хангасан бүхээгийг байрлуулна. Шаньдун мужийн хот бүрээр ангилж цаашид хийгдэх байгаль орчныг хамгаалах гол төслийг танилцуулсан үзэсгэлэн, үүнд оролцох хүсэлтэй компани хүсвэл тухайн байгууллагатай уулзалт хэлцэл хийх нөхцлийг хангах зэргээр ердийн байгаль орчныг хамгаалах үзэсгэлэнгээс ялгаатай болно.

3.       Оролцогч байгууллагаас хүссэн чиглэлийн экспорт, импортын компанитай уулзахад зуучлах болно. Оролцогч компаний эрэлтэд таарсан байгаль орчныг хамгаалах төслийг явуулдаг компанийг судлах, түүнтэй уулзуулах, газар дээр нь очиж үзүүлэх болно.

4.       Адил тэгш бөгөөд нээлттэй байгаль орчныг хамгаалах зах зээлийг нээх болно.

Гадаад, дотоодын байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Шаньдун мужид олноор ирж амжилт гаргахыг хүсч байна. Мөн Жинан хотын Хай тех дүүрэгт баригдсан байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн судалгааны төв Шаньдун мужид байгаль орчныг хамгаалах зах зээлийг нээх гадны компаниудад хөрөнгө болон бодлогын дэмжлэг үзүүлж компаний судалгааны зардлыг багасгахад туслахыг хүсч байна.

Хүсч байна.

 

3 дахь удаагийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн 5 гол зүйл

1. Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн экспорт, импортын уулзалт

2. Байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн технологи болон бүтээгдэхүүний үзэсгэлэн

3. Байгальд халгүй өдөр тутмын хэрэглэлэний бүтээгдэхүүний үзэсгэлэн

4. Багайль орчныг хамгаалах чиглэлийн үзэсгэлэн

5. Технологийн форум болон бизнес уулзалт

 

Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн уулзалт

Байршил : Арга хэмжээний төвд хамгийн нүдэнд тусах газарт Зүүн хойд Ази бүхээгийг байрлуулж байгальд халгүй аж үйлдвэрийн үзэсгэлэнтэй залгаа байна.

1.       Давуу нөхцөл : Оролцогч бүх захиргааны байгууллагад сурталчилгааны зориулалттай стандартын бүхээгийг үнэгүй олгоно. Стандартын бүхээг хоёрыг авсан компанид стандартын бүхээг хоёрыг нэмж өгнө. Оролцогч компаний шаардлагаар доод тал нь 5 компанитай уулзахаар зуучлана. Мэргэжлийн орчуулагчаар үнэгүй хангана. Үзэсгэлэн зохион байгуулахын өмнө оролцогч компаниудын зүгээс хүсвэл тухайн компанийг газар дээр нь очиж үзүүлэх болон оролцогч компанид үзэсгэлэн дууссанаас хойш 1 жил хүртэл баталгаат үйлчилгээ үзүүлнэ.

 

2.       Уулзалтын хөтөлбөр

9 сарын 1-2-ны өдөр   Өдөржин       Бүхээг байрлуулах, урьдчилсан хурал

9 сарын 3-5-ны өдөр   Өдөржин       Үзэсгэлэн

 

Бусад гол арга хэмжээ

9 сарын 3-ны өдөр     09:00-09:20    Нээлтийн ажиллагаа

                             09:20-11.30     Өндөр албан тушаалтнууд оролцоно

                             13:30-17:00     Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн форум

9 сарын 4-ны өдөр     09:00-17:00    Сонгосон компанитай ажил хэргийн/экспорт импортын чиглэлээр уулзах

                              18:30-20:30    Оройн зоог

9 сарын 5-ны өдөр      09:00-12:00   Чөлөөт уулзалт, гэрээ байгуулах

                              15:00-16:30    Арга хэмжээ дуусах

 

Үзэсгэлэнд орох тухай зааварчилгаа

1. Бүхээг байрлуулах

⑴ Олон улсын стандартын бүхээг : 3ⅹ3=9m², 3 талт тусгаарлагч хана(булангийн зайд 2 талт хана), нүүрэн талд компаний нэр, тэмдгийг тавих анонс, уузалт хэлцэл хийх ширээ 1, сандал 2, гэрэлтүүлэгч 2, 220V/5A

Чөлөөт буюу түрээсийн талбай : Хангах зүйл байхгүй(36 m²-аас дээш талбайг түрээслэнэ )

 

2. Бүхээгийн зардал

  Олон улсын стандартын бүхээг : 3000 ам. доллар

  Чөлөөт буюу түрээсийн талбай : Хоосон талбай/ 1m² 300 ам. доллар

 

Байгальд халгүй аж үйлдвэр үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайтаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч

болно. http://www.greenexhibition.com

 

Харилцах утас 86-531-88914986, 88021797, факс 86-531-88919752

Е-мэйл : sunchangming@goodlink.cn / schm1977@126.com

3 дахь удаагийн байгальд халгүй аж үйлдвэр үзэсгэлэнг зохион байгуулах хороо, олон улсын хэргийн газар

Хариуцсан ажилтан : Сүн Чанмин /Sun Changming