동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал

Гишүүн орон нутаг МОНГОЛ УЛС Соёл, аялал

ГОВЬ - АЛТАЙ АЙМАГ2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 Untitled-3.jpg   첨부파일 Untitled-2.jpg  

첨부파일

첨부파일

Говийн их дархан цаазат газар:
Анх 1976 оны Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховорт тооцогдох мазаалайгаас эхлээд хавтгай, хулан, тахь, хар сүүлий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг харгалзан 1991 онд ЮНЕСКО-н шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан. Говийн их дархан цаазат газар нь А, Б гэсэн 2 хэсгээс бүрдэх ба нийтдээ 5,3 сая га талбайг эзэлж, талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог


Харандаа хад: Галт уулын дэлбэрэлтээс үүсэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талт баганан хүрмэн чулуун толгой юм.


Ээж хайрхан уул: Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон. Түүнчлэн зөвхөн шөнө хэлбэр нь харагддаг унтаж буй хүний дүрстэй хад хүртэл бий.