동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Бүгд хурал

Өгөгдлийн сан Бүгд хурал

11-р Бүгд хурал2016-10-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 제11차 NEAR 총회 (1).JPG   첨부파일 제11차 NEAR 총회 (2).JPG   첨부파일 QI2A0956.JPG   첨부파일 QI2A1402.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

○ Ерөнхий тойм
․ Хугацаа : 2016. 9. 27-9. 28
․ Хаана : ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хот
․ Оролцсон : 5 улсын 30 орон нутгийн 150 гаруй хүн
- БНХАУ : 11 орон нутаг, 49 оролцогч
- Япон улс : 3 орон нутаг, 9 оролцогч
- БНСУ : 7 орон нутаг, 21 оролцогч
- Монгол улс : 3 орон нутаг, 5 оролцогч
- ОХУ : 6 орон нутаг, 15 оролцогч
- Холбооны Хэрэг эрхлэх газар : 17 оролцогч
- Бусад : ОХУ-ын Гадаад явдлын яамны Эрхүү дахь төлөөлөгч, Монгол, Хятад, Солонгос улсуудаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулууд, БНАСАУ-аас Находка хотод суугаа Ерөнхий консул

○ Оролцсон орон нутаг
БНХАУ : Хэйлонжан муж, Хэнан муж, Хубэй муж, Хунан муж, Жилинь муж, Өвөрмонголын ӨЗО, Ниншягийн хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Шааньси муж,
Япон улс : Тояама муж, Хёго муж, Шиманэ муж
БНСУ : Пусан хот, Инчон хот, Гёнги муж, Ганвон муж, Чүнчоннам муж, Гёнсанбүг муж, Гёнсаннам муж
Монгол улс : Дорноговь аймаг, Дундговь аймаг, Ховд аймаг
ОХУ : Магадан муж, Красноярск хязгаар, Новосибирск муж, Тувагийн БНУ, Кемеров муж, Эрхүү муж
○ Гол арга хэмжээ
․ Бүгд хурал
․ Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ
․ Хүндэтгэлийн хүлээн авалт

○ Хурлын үр дүн
․ Холбоонд гишүүн элсүүлсэн : БНХАУ-ын 4 орон нутаг
- Шаньси муж, Шааньси муж, Өвөрмонголын ӨЗО, Анхүй муж(Нийт 6 улсын 77 гишүүн орон нутаг)
․ Гишүүний татварын журам мөрдүүлэх болсон : 2018 оноос журмыг мөрдүүлэх ба гишүүний татварт орон нутаг бүр жилийн 1000 ам.доллар төлнө.
․ Холбооны дараагийн тэргүүлэгчээр БНХАУ-ын Хунан мужийг сонгосон.
․ Холбооны Үндсэн дүрмийн агуулгад өөрчлөлт оруулсан.
- Сурвалжлагч гишүүн элсүүлэх тухай заалт оруулсан : Төв Ази, Зүүн өмнө Азийн орон нутгуудыгхамруулах
- Бүгд хурлын чиг үүрэг, шийдвэр гаргах заалтад өөрчлөлт оруулсан
․ Салбар хорооны талаарх асуудлыг шийдсэн.
- Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог БНХАУ-ын Шаньси мужид шилжүүлсэн.
- Салбар хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцсэн.