동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ-ны ХЭГ-ийн төлөөлөл Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын хөгжлийн байгууллага(TPO)-д айлчлав.2017-01-16

Бичлэг оруулахAdmin

Файл

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗХАНЗХ-ны ХЭГ-ийн Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Гүон Нам Вон тэргүүтэй төлөөлөгчид аялал жуулчлалын салбарын олон улсын байгууллагатай харилцаа тогтоон мэдээлэл солилцох үүднээс Пусаны хот дахь Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын байгууллага(TPO)-д айлчлав. ЗХАНЗХ-ны харьяа Аялал жуулчлалын хороо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оны 11дүгээр сарын 25-ны өдөр Гёнсанбүг мужийн Андун хотноо “Зүүн хойд Азийн орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагаа ба хөгжил” хэмээх сэдвээр олон улсын форум зохион байгуулсан удаатай.
Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын хөгжлийн байгууллага нь Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарыг идэвхжүүлэхийн тулд хот, аялал жуулчлалын байгууллагын хамтын оролцоотой олон улсын байгууллага болохын хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинээр гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн хөтөлбөр, ажлыг явуулж байгаа бөгөөд цаашид тус Холбоотой хамтарсан форум зохион байгуулах талаар судлахаар болов.