동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны ХЭГ-ийн төлөөлөл Солонгосын орон нутгийн захиргаадын эрдэм шинжилгээний хуралд оролцов.2017-02-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_4491_1.JPG  

첨부파일

2 сарын 16-ны өдөр Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Пусан хотын Дун-А их сургуульд болж өнгөрсөн Солонгосын орон нутгийн захиргаадын нийгэмлэгийн өвлийн эрдэм шинжилгээний хуралд оролцов. “Олон соёлт нийгэм ба орон нутгийн захиргаадын үүрэг, асуудал, зорилт” сэдвээр болж өнгөрсөн энэхүү хуралд 15 дагалдах сэдвийн дагуу 45 илтгэл тавигдав. Мөн Гёнги мужийн Бүчон хот, Инчон хотын Бүпён дүүрэг, Гёнсанбүг мужийн Чилгуг сум зэрэг орон нутгийн захиргаадын тэргүүний туршлагын талаар илтгэл тавигджээ.
Холбооны ХЭГ-ийн Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Пак Сон Мин 7-р дагалдах сэдвийн дагуух хэлэлцүүлэгт оролцож, далайн хог хаягдлын асуудалтай холбогдуулан Холбооны Байгаль орчны хорооны туршлагаас танилцуулахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг сурталчлав.