동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хёго мужид Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны 15-р хурал болж өнгөрлөө.2017-03-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 15th_1.jpg   첨부파일 15th_3.jpg   첨부파일 15th_2.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Япон улсын Хёго мужийн Кобэ хотноо Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны 15-р хурал болж өнгөрлөө. Хуралд 5 улсын 17 төлөөлөгч оролцов.
Хурлаар Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэх бодлогын талаар танилцуулав. Мөн Азийн гамшгаас сэргийлэх төв (ADRC), Олон улсын сэргээн босголтыг дэмжих төв(IRP) зэрэг байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Мөн хуралд оролцсон гишүүн орон нутгуудын төлөөлөл өөрийн улс орны гамшиг, онцгой байдлын чиглэлийн онцлогын талаар тайлбарлав.
Хурлын дараагаар зочид төлөөлөгчид “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүй” төв зэрэг гамшигтай холбогдох байгууламжуудтай танилцав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Хёго мужийн гамшгаас сэргийлэх чиглэлийн арга барил ба мужийн захиргааны энэ чиглэлийн бодлоготой танилцаад өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ удаагийн хорооны хурлын материалыг Зүүн хойд Азийн орон нутгууд ашиглан гамшгийн үед бэлтгэлтэй байхад тус нэмэр болно гэдэгт найдаж байна” гэв.
Гамшгаас сэргийлэх хороо 2002 онд байгуулагдсан бөгөөд Холбооны гишүүн орон нутгуудын онцгой байдлын мэргэжилтнүүдийн чадварыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн гамшгаас үүдэлтэй хохирлыг багасгахын тулд жил бүр уламжлал болгон хурал арга хэмжээ зохион байгуулж байна.