동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсын Тоттори мужид ажлын айлчлал хийв.2017-03-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg   첨부파일 KakaoTalk_20170309_150712600.jpg  

첨부파일

첨부파일

3 дугаар сарын 9-ний өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Япон улсын Тоттори мужийн захиргааны Харилцааны хэлтсийн дарга Эндо Тошикитой уулзан NEAR Холбооноос зохион байгуулах олон улсын арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрээр “Тоттори муж NEAR Холбоог үүсгэн байгуулсан ууган гишүүдийн нэг бөгөөд даяарших үйл явцад идэвхтэй оролцдог мужийн хувьд бусад гишүүн орон нутгуудад үлгэр жишээ болдог. Цаашид Тоттори муж тус Холбооны үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцохыг хүсье” гэв.

Хариуд нь Эндо дарга “4 дүгээр сард болох Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал”-д ажилтнаа оролцуулах бөгөөд Холбооны зүгээс зохион байгуулах бусад арга хэмжээнд ч идэвхтэй оролцохыг хичээх болно. Мөн тус Холбоо Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжилд бодит харилцааны үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэв.