동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Хун Жун Гён томилогдлоо.2017-05-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 NEARsec_21_web.JPG   첨부파일 NEARsec_1_web.JPG  

첨부파일

첨부파일

ЗХАНЗХ(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг Гёнсанбүг мужийн Олон улсын харилцааны элчин сайд асан Хун Жун Гён хаших болж, 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээн авлаа.
Тэрээр ажлаа хүлээж авахдаа “Зүүн хойд Азийн бүс нь улс төрийн харилцаанд харилцан өөр ойлголттой ч 21-р зуунд Ази Номхон далайн эрин үеийг авч явахад гол үүрэгтэй чухал бүс юм. Улс орнуудын харилцааг зөөлрүүлэхэд орон нутгуудын харилцааг 20 гаруй жил явуулж ирсэн NEAR Холбоо чухал байгууллага бөгөөд бүсийн хамтын хөгжил, энхтайвныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэхэд хичээцгээе” гэв. Түүний намтраас товч дурдахад Гёнжү хотноо төрж бага насаа Пухан хотод өнгөрүүлэн улмаар Сөүлийн их сургуулийн франц хэлний ангийг төгсчээ. 1983 онд 17 дахь удаагийн гадаад хэргийн төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэнээр дипломатч болж Нью Йорк хотод консул, Истанбул хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд 2012-2016 онд Гёнсанбүг мужийн олон улсын харилцааны элчин сайдаар ажиллаж байжээ.