동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Гёнхи их сургуулийн Олон улсын судалгааны институтэд айлчлав.2017-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20170608_113825.jpg  

첨부파일

6 дугаар сарын 8-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Гёнхи их сургуулийн Олон улсын судалгааны институт(IGA)-д айлчлан цаашид хоёр байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоон ажиллах арга замын талаар хэлэлцэж, санал бодол солилцов. Тус институтийн захирал Гвон Сэ Эн Зүүн хойд Азийн бүсийн аюулгүй байдал, хөгжлийн тулд төр засгаас гадна ЗХАНЗХ гэх мэт байгууллагаар дамжуулан орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааг явуулах нь чухал гэдгийг онцлон хэлэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Зүүн хойд Азийн талаарх судалгаанд мэргэшсэн институтийн хувьд ЗХАНЗХ-ны үйл ажиллагаанд оролцож байхыг хүсэв. Гёнхи их сургуулийн Олон улсын судалгааны институт нь Ази Номхон далайн бүсийн талаар голчлон судалгаа хийж олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дотоод гадаадын судлаачидтай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 11 дүгээр 19-ний өдөр ЗХАНЗХ-той хамтран “Зүүн хойд Азийн бүсийн гамшиг ба засаглалыг байгуулах арга зам” сэдвээр Сөүл хотноо NEAR-Олон улсын форумыг зохион байгуулсан удаатай.