동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий Нарийн бичгийн дарга Хун Жун Гён БНХАУ-ын Хэйлонжан мужийн Харбин хотод зочлов.2017-06-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1497498936772_1.jpeg   첨부파일 IMG_4351.JPG   첨부파일 IMG_4608.JPG   첨부파일 1497498913138.jpeg   첨부파일 1497767318349.jpeg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

6 дугаар сарын 14-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчид Хятад∙Оросын худалдааны үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

6 дугаар сарын 15-ны өглөө Хэйлонжан мужийн эдийн засгийг бүрэн хэмжээгээр нөхөн сэргээхийн тулд зохион байгуулсан "Нэг бүс -нэг зам" олон улсын форумд оролцож, " Хэйлонжанийн гадаад нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхэд тус Холбоотой хамтарч ажиллаж болох арга замын талаар илтгэл тавьлаа.
Форумын нээлтийн үйл ажиллагааны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн захирал Чжу Юй нар хамтарч ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсын Нийгата муж дахь Зүүн хойд азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERINA)-гийн захирал ноён Масахиро Kaвай, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Түүх археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Виктор Ларин, Амур мужийн Улсын их сургуулийн ректор, Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөх Николай Приходько, Монгол улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор(Sc.D) проф, Ж. Баясах, Дипломат Академийн гишүүн Д. Баярхүү, Хэйлонжан мужийн ЗХА судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Да Чжиган нартай уулзаж Холбооны хэрэг эрхлэх газартай цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж санал бодол солилцов.
6 дугаар сарын 15-ны үдээс хойш төлөөлөгчид БНСУ-ын  Чунчонбүг, Чунчоннам муж болон Сэжун хот зэрэг Холбооны гишүүн орон нутгуудын оролцож буй Хятад-Оросын худалдааны үзэсгэлэнг үзэж танилцав.
Үүний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хэйлонжан мужийн Засаг даргын орлогч Хао Хуйэ Лунтай уулзаж, Зүүн хойд Азийн орон нутаг болон Хэйлонжан мужийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.