동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хятад∙Солонгос∙Япон 3 улсын хамтын ажиллагааны газар (TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлав.2017-07-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 TCS (4).JPG   첨부파일 TCS (3).JPG   첨부파일 TCS (2).JPG   첨부파일 TCS (1).jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 4-ны өдөр Хятад∙Солонгос∙Япон 3 улсын хамтын ажиллагааны газар (TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Хоу Ран ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газарт айлчлав. Энэ нь ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тус газраар айлчилсаны дараа хийж буй хариу айлчлал юм. Хятад∙Солонгос∙Япон 3 улсын хамтын ажиллагааны газар нь 3 улсын Засгийн газрын хэлэлцээрээр 2011 оны 9 дүгээр сард Зүүн хойд Азийн энхтайван, аюулгүй байдал болон хамтын хөгжил дэвшлийг бий болгох зорилгоор байгуулагдсан.
Ян Хоу Ран дарга тэргүүтэй зочид ЗХАНЗХ-ны үйл ажиллагаа ба Зүүн хойд Азийн бүсийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байдалтай танилцсаны дараа хоёр байгууллагын хооронд хамтарч ажиллах талаар санал бодол солилцов. Дараагаар нь Ян Хоу Ран дарга Пухан хотын захиргаа болон ИТХ-д айлчлан Пухан хотын захирагч Ли Ган Дог, ИТХ-ын дарга Мүн Мён Ху нартай уулзав. Дашрамд дуулгахад Ян Хоу Ран дарга Афганистан, Непал, Мьянмар улсуудад БНХАУ-аас Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Хятадын Гадаад явдлын яамны Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан элчин сайдын алба хашсан туршлагатай дипломатч болохын хувьд 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Хятад∙Солонгос∙Япон 3 улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.