동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Узбекистан улсаас БНСУ-д суугаар элчин сайдад бараалхав.2017-07-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 우즈베키스탄4.jpg   첨부파일 사진1.jpg  

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Узбекистан улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виталий Фенд бараалхаж шинээр ажлаа хүлээн авсанд баяр хүргэв. Тэрээр элчин сайдад ЗХАНЗХ-ны үйл ажиллагаа болон өнгөрсөн жил болсон тус Холбооны Бүгд хурлаар баталсан сурвалжлагч гишүүн элсүүлэх журмын талаар танилцуулахын зэрэгцээ Узбекистан улсын орон нутгуудыг сурвалжлагч гишүүнээр элсүүлэхэд тусалж дэмжихийг хүсэв.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён элчин сайд Виталий Фенд бараалхахын өмнө Дэгү-Гёнбүг олон улсын харилцааны зөвлөлийн Солонгос-Узбекийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Мүн Шин Жад бараалхав. Дараагаар нь тус Холбоог байгуулахад хувь нэмэр оруулсан бөгөөд одоо Солонгос судлалын төв хүрээлэнд зочин багшаар ажиллаж буй БНСУ-ын Аж үйлдвэр, нөөцийн яамны сайд асан Ким Ён Худ бараалхаж хамт зоог барин тус Холбоог хөгжүүлэх арга замын талаар санал, зөвлөгөөг сонсов.