동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Зүүн хойд Азийн Залуу Удирдагч Форум 2017” амжилттай болж өнгөрлөө.2017-08-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 group.JPG  

첨부파일

Энэхүү форумыг ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газраас 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулав. Форумад 5 улсын 87 (Хятад 23, Япон 2, Солонгос 21, Монгол 24, Орос 17) залуус оролцов. Бүсаны Гадаад хэлний их сургуульд болсон уг форумд оролцогчид 10 багт хуваагдан баг бүрээр өгөгдсөн сэдвийн дагуу санал бодлоо солилцож сүүлчийн өдөр санал бодлоо нэгтгэн илтгэл тавьсан. Мөн урлагийн үзүүлбэр тоглолт зэргээр өөрсдийн орны соёлоос танилцуулсан.
Форумын нээлтийн ажиллагаанд Бүсан хотын захиргааны Олон улсын харилцааны элчин сайд хун Сон Хуа, Бүсаны их сургуулийн орлогч захирал И Жон Бэ тэргүүтэй хүмүүс оролцож, баяр хүргэж үг хэлсэн.
Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён форумыг нээж үг хэлэхдээ “Газар нутаг өөр хүмүүсийн талаар ойлгож дэлхий рүү харж сэтгэж улмаар Зүүн хойд Азийг удирдан манлайлагч болоход энэхүү форум тус болохыг хүсье”гэв.


※ Залуучуудын форумд оролцогчид