동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга 2 дахь удаагийн Хятад, Солонгос, Япон улсын орон нутгуудын хамтын ажиллагааны хурлын нээлтийн ажиллагаанд оролцов.2017-09-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0830_1.jpeg  

첨부파일

8 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүн хотноо болж өнгөрсөн уг хурлын нээлтийн ажиллагаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Хятад, Солонгос, Японы орон нутгуудын хамтын ажиллагааны хуралд ах дүүгийн харилцаатай Жилинь, Тоттори, Ганвон мужууд голлон оролцдог бөгөөд энэ удаагийн хурлыг 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн 11 дэх удаагийн Хятад-Зүүн хойд Азийн үзэсгэлэнтэй хавсран зохион байгуулжээ Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён энэхүү хуралд оролцохоор Чанчүн хотод айлчлах хугацаандаа Жилинь мужийн захирагч Рю Гү Зенд бараалхахын зэрэгцээ хүндэтгэлийн хүлээн авалтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ дашрамд 2016 онд Эрхүү хотод болсон Холбооны Бүгд хуралд Жилинь мужийг төлөөлөн оролцож байсан тус мужийн Улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга Хуан Ян Минэй уулзан Холбооны үйл ажиллагаатай холбогдох асуудлын талаар ярилцав.