동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-д айлчлав.2017-09-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20170905_1.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-д 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд болсон “Хятад-Арабын орнуудын үзэсгэлэн”-д оролцохоор тус орны нийслэл Инчүан хотыг зорьсон юм. 9дүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Улс төрийн хэлэлцээрийн хурлын орлогч дарга Чай Гүо Инд бараалхан NEAR Холбооны үйл ажиллагааны талаар ярилцаж зөвшилцөв.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга дээрх үзэсгэлэнгийн хүндэтгэлийн хүлээн авалтын ажиллагаанд оролцохдоо Намын Нарийн бичгийн дарга Сү Тай Фентэй уулзаж ярилцав. Ярилцах дашрамд Намын Нарийн бичгийн дарга Сү Тай Фен NEAR Холбооны Бүгд хурал, Холбооны Аялал жуулчлалын хорооны хурлыг өөрийн оронд зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга тус орны зүгээс NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжиж байдагт талархал илэрхийлээд энэ талаар нааштайгаар судалж үзэх болно гэв.

 

 


Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга 9 дүгээр сарын 6-ны өдөр Хятад-Арабын улсуудын үзэсгэлэнгийн нээлтэд оролцож баяр хүргэж үг хэлэв. Дашрамд сонирхуулахад “Хятад-Арабын орнуудын үзэсгэлэн” нь Хятад ба Арабын орнуудын харилцаа хамтын ажиллагааны төлөөлөх арга хэмжээ бөгөөд тус оронд 2 жил тутамд зохиогддог хамгийн том арга хэмжээ юм.