동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Улаанбаатар хотноо Монгол улсын Аймаг, Нийслэлийн удирдлагуудтай уулзав2017-09-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 170909_간담회.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилсан юм. Тэрээр 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол улсын Аймаг, Нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж дараагаар нь орон зоог барив. ЗХАНЗХ-ны талаарх ойлголтыг өгөх, мөн Холбооны гол үйл ажиллагаа, арга хэмжээнд орон нутгуудыг өргөнөөр оролцуулах үүднээс үйл ажиллагааны талаар танилцуулах зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм


Уулзалтад 11 аймгийн Засаг даргаас гадна Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Улаанбаатар хотын Захирагчийн орлогч Д.Энхтөр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр зэрэг 13 Аймаг, Нийслэлийн 15 удирдах албаны хүн оролцов. ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Нам Гон, Монгол мэргэжилтэн Л. Хишигжаргал, Монгол улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч Ц.Байгалмаа, хэвлэл мэдээллийн ажилтан Сун Ил Ён нар оролцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён энэхүү уулзалтыг зохион байгуулсны хувьд уулзалтыг нээж үг хэлээд ЗХАНЗХ-ны үйл ажиллагаа болон 9 дүгээр сард болох Холбооны Ажлын хэсгийн хорооны хурал, Олон улсын форум зэрэг гол арга хэмжээний талаар танилцуулав. Мөн 11 дүгээр сард Вьетнам улсын Хошимин хотод болох Хошимин-Гёнжү Дэлхийн соёлын экспо 2017 арга хэмжээний талаар танилцуулж, уг экспод оролцуулах тухай Гёнсанбүг мужийн захирагчийн урилгийг орон нутгуудын удирдлагуудад гардуулав.