동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ-ны 11-р хурал БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болж өнгөрлөө2017-10-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A1186_1.JPG  

첨부파일

2017 оны 9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд ЗХАНЗХ-ны Ажлын хэсгийн хорооны 11-р хурал БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралд 5 улсын 27 орон нутгийн төлөөлөл оролцсон бөгөөд 25 орон нутаг төлөөллөө оролцуулах боломжгүйгээс хурлаар хэлэлцэх асуудлын талаар бичгээр шийдвэрээ гаргаж явуулсан.




Хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын тайлан, салбар хороодын үйл ажиллагааны тайланг тавихаас гадна 13-р Бүгд хурлыг зохион байгуулах хүсэлт, салбар хороог шинээр байгуулах болон татан буулгах, Вьетнам улсын Хошимин хотыг Холбооны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх, гишүүний татвар төлөх хугацааг хойшлуулах зэрэг гол асуудлуудын талаар хэлэлцсэн.




< Хурлаас гарсан шийдвэр >

- 2020 онд Холбооны Бүгд хурлыг зохион байгуулах орон нутагт ОХУ-ын Сахагийн БНУ, Магадан мужийг тус тус нэр дэвшүүлэн дараагийн Бүгд хуралд санал оруулахаар болсон.

- Вьетнам улсын Хошимин хотыг ЗХАНЗХ-ны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх болсон.

- Тээвэр ложистикийн хороо, Цахим худалдааны хороо, Олон улсын боловсон хүчний харилцааны хороог байгуулж, БНХАУ-ын Хэйлонжан муж, Хэнан муж, Жилинь муж тус тус хорооны зохицуулагчаар ажиллахыг гишүүд дэмжсэн.

- Хилийн хамтын ажиллагааны хороо, Шинжлэх ухаан, технологийн хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороог татан буулгаж, Эрдэс баялаг боловсруулалт зохицуулалтын хорооны нэрийг өөрчлөн Эрдэс баялаг боловсруулалтын хороо хэмээн нэрлэх болсон.

- Гишүүний татвар төлж эхлэх хугацааг тогтох асуудлыг 2019 онд болох Холбооны Ажлын хэсгийн хорооны хурлаар шийдвэрлэхээр болсон.