동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2017-Олон улсын форум болж өнгөрлөө.2017-10-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A0628.JPG   첨부파일 QI2A0560.JPG   첨부파일 QI2A0615.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо уг форум болж өнгөрлөө. Зүүн хойд Азийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон хөгжлийг эрчимжүүлэх-Зүүн хойд Азийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа хэмээх сэдвээр цаашид Зүүн хойд Азийн бүсийн улсууд аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж бүс орон нутаг хамтдаа хөгжин дэвжих арга замыг хэлэлцэв.
Энэ удаагийн форумд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон 5 улсын 27 орон нутгийн төлөөлөл, холбогдох салбарын эрдэмтэн судлаач бүхий 150 гаруй хүн оролцлоо.
Форумд ”Тоног төхөөрөмж үйлдвэрлэл ба инженерчлел техникийн хамтын ажиллагаа”, “Газар тариалангийн хамтын ажиллагаа”, “Ган төмөр, металлургийн хамтын ажиллагаа” гэсэн 3 ангиллын дагуу оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Форумыг Зүүн хойд Азид тулгарч буй олон асуудлыг орон нутгийн захиргаадын зүгээс шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2007 оноос эхлэн жил тутам мөн 2 жил тутамд зохион байгуулж байна.