동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Байгаль орчны хорооны 13-р хурал Тояама мужид болж өнгөрлөө.2017-10-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1012.JPG   첨부파일 1012_2.JPG  

첨부파일

첨부파일

10 дугаар сарын 12-ны өдөр Тояама мужийн Тояама хотноо Байгаль орчны хорооны 13-р хурал болж өнгөрлөө. Хуралд Монгол, Орос, Хятад, Япон, Солонгос 5 улсын 9 орон нутгийн 30 гаруй төлөөлөл оролцов. Хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулсан Мөн хорооны дараагийн зохицуулагч орон нутгийг сонгох, 2018 онд хэрэгжүүлэх төслийн санал авах, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулах болон гишүүн орон нутгуудын саналыг тусгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Тояама муж ЗХАНЗХ-г үүсгэн байгуулалцсан ууган гишүүн орон нутгийн нэг бөгөөд Байгаль орчны хорооны зохицуулагчаар ажиллангаа 1999 оноос эхлэн жил бүр хорооны арга хэмжээг зохион байгуулж, 2005 оноос 2 жил тутамд зохион байгуулах болсон.
ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пак Чан Сү уг хорооны хуралд оролцохдоо “Байгаль орчны хорооноос Зүүн хойд Азийн бүсэд байгаль орчныг хамгаалах чадварыг нэмэгдүүлэх бүсийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд  бидний зүгээс дэмжиж, хичээн ажиллах болно” гэв.

 



Нөгөөтэйгүүр хурлын дараагаар Пак Чан Сү дарга Тояама мужийн захиргааны Нэгдсэн бодлогын газрын дарга Ямамото Усамуд бараалхав.