동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Японы зүүн хойд бүсийн 6 мужийн ИТХ-ын төлөөлөгчид NEAR Холбооны үйл ажиллагаатай танилцав.소개2017-11-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1106_11.jpg   첨부파일 1106_22.jpg  

첨부파일

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 11 дүгээр сарын 6-ны өдөр Гёнсанбүг мужийн захиргааны ордонд айлчилсан Японы зүүн хойд бүсийн 6 мужийн ИТХ-ын төлөөлөгчидтөй уулзан NEAR Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав. Энэхүү уулзалтад тус газраас орлогч дарга Пак Чан Сү болон ажилтнууд Японы талаас Холбооны гишүүн орон нутгууд болох Аомори муж, Ямагата муж, Мияаги муж, Фүкүй муж, Ивуатэ мужийн ИТХ-ын 12 төлөөлөгч оролцов. Мөн Сэндайд суугаа Пусан хотын Ерөнхий консул Рю Чан Сү оролцов.
Уулзалтын дараа зочид Гёнсанбүг мужийн ИТХ-д айлчилсан бөгөөд орой нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён оройн зоог барив. Оройн зоогны үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга 9 сард шинээр байгуулагдсан Холбооны салбар хороодын талаар танилцуулж тэдгээр хороодын хурал арга хэмжээнд Японы гишүүн орон нутаг оролцож болохоос гадна гишүүн бус орон нутаг ч ажиглагчаар оролцох боломжтойг дуулгав.