동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газар хамт олны зугаалга, семинар зохион байгуулав.2017-12-15

Бичлэг оруулахadmin

Файл 첨부파일 171207_3.JPG  

첨부파일


Тус газраас 12 сарын 7-8-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн далайн тээвэр ложистикийн төв болох Бүсан хотноо хамт олны зугаалга, семинарыг зохион байгуулав.



2 өдрийн турш үргэлжилсэн зугаалга, семинарын үеэр ажилчдын хурлыг мөн зохион байгуулж байгууллагын хөгжил, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө зэргийн талаар хэлэлцэв. Тухайлбал Холбооны гишүүн орон нутгууд холбогдох үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох идэвх сул байгаа шалтгааны талаар судалсан тухай илтгэл тавихын зэрэгцээ үүнийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.



Мөн “Нэг бүс, нэг зам ба Шинэ Умардын бодлого” хэмээх сэдвээр Бүсан хотын Дун-Ы их сургуулийн Ложистикийн тэнхимийн багш Жу Сам Хён тусгай илтгэл тавив.


Түүнээс гадна Солонгосын дайны үед Бүсан хотод түр Засгийн газрын ордон байсантай холбогдуулан нээгдсэн “Түр нийслэлийн тухай музей”-г үзэхийн зэрэгцээ Ёнду гүүр зэрэг далай тэнгисийн байгууламжийг үзэж сонирхов.