동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Камбож, Казакстан улсын орон нутгуудыг NEAR Холбооны гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэв2018-01-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 180111 프놈펜 부시장 면담_1.jpg  

첨부파일


Тус Холбооны Хэрэг эрхлэх газраас 2016 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон “Зүүн хойд Азийн бүсээс бусад бүсийн орон нутгуудыг Холбооны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх” тогтолцоог нэвтрүүлсний дагуу сурвалжлагч гишүүн элсүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
2017 онд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон Ажлын хэсгийн хорооны хурлаар Вьетнам улсын эдийн засаг, соёлын төв болох Хошимин хотыг сурвалжлагч гишүүнээр элсүүлэхийг гишүүд дэмжсэн. Хошимин хот сурвалжлагч гишүүнээр элссний дараа гишүүн орон нутгууд болон Холбооны Хэрэг эрхлэх газраас 2017 оны 11 сард Гёнсанбүг муж, Хошимин хотоос хамтран зохион байгуулсан “Хошимин-Гёнжү Дэлхийн соёлын экспо 2017” арга хэмжээнд оролцсон.
2018 онд сурвалжагч гишүүн элсүүлэхээр олон талын үйл ажиллагаа өрнүүлж байна. Тухайлбал тус газрын Бодлого төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Нам Гон, англи хэлний мэргэжилтэн Жон Эн Ён нар 1 сарын 10-12-ны өдрүүдэд Камбож улсын Пномпен хот, Шиэмриб мужид айлчлан Пномпен хотын захирагчийн орлогч Нүон Парат, Шиэмриб мужийн Тамгын газрын дарга Нүон Пүтэра нарт бараалхан сурвалжлагч гишүүн элсүүлэх талаар хэлэлцэв. Дашрамд дуулгахад Камбож улсын Ерөнхий сайд Мэн Сам Ан “Хошимин-Гёнжү Дэлхийн соёлын экспо 2017”-д оролцох үеэрээ NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элсэх талаар сонирхож байсан.
.


Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 1 сарын 12-ны өдөр Казакстан улсаас БНСУ-д суугаа элчин сайд Дулат Бакишевд бараалхан өдрийн зоог хамт барихдаа Алматы хотыг NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцэв. Элчин сайд Бакишев ”Алматы хот Казакстан улсын эдийн засаг, соёл, боловсролын төв бөгөөд NEAR Холбооны гишүүнээр элсүүлэхэд хамгийн тохиромжтой хот” гээд энэ талаар идэвхтэй дэмжиж ажиллана гэв.