동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн Захирагчийн орлогч Юн Жун Жин ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2018-05-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진(5.16)_.JPG  

첨부파일

5 дугаар сарын 16-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Юн Жун Жин ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гёнд бараалхаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён байгууллагаас хэрэгжүүлж буй гол үйл ажиллагааны талаар танилцуулж, Гёнсанбүг мужаас өнгөрсөн хугацаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархалаа илэрхийлээд цаашид ч дэмжиж туслахыг хүсэв.


Хариуд нь Юн Жун Жин дарга ЗХАНЗХ хэмээх олон улсын байгууллагын үйл ажиллагааг явуулж буйд бахархалтай байна гэдгээ илэрхийлээд гишүүн орон нутгуудын харилцааг нэмэгдүүлэхээс гадна ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газар Пухан хотод байршиж буйн хувьд орон нутгийг олон улсад таниулахад ч ихээхэн анхаарал тавихийг хүсэв. Дашрамд дуулгахад Гёнсанбүг муж ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газрыг ажиллуулдагын хувьд тус Холбооны Үндсэн дүрэмд заасны дагуу үйл ажиллагааны зардлыг гаргадаг.