동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

“Хятадын соёлын наадам 2018” арга хэмжээ Төв аймагт болж өндөрлөлөө.2018-06-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 mongol.jpg  

첨부파일

6-р сарын 5-8-ны өдрүүдэд“Хятадын соёлын наадам 2018” арга хэмжээ Төв аймагт болж өндөрлөлөө. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв мөн Төв аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан "Хятадын соёлын наадам 2018"-ын нээлтийн арга хэмжээ Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин,ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат болон аймгийн иргэд зэрэг 1000 гаруй зочид оролцлоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Бээжин хотын хааны ордон музейн үзэсгэлэнгийн мэргэжилтэн, Тунляохотын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон Тянжин хотын Хүө Юаньжагийннэрэмжит ушугийн сургуулийн сурагчид уригдан Төв аймгийн иргэдэд өөрийн үндэстний урлагийн тоглолтыг сонордуулсан байна.