동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[ОХУ, Амур муж] Орос-Хятад улс гүүрээр холбогдоно.2019-06-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 amur bridge.jpg  

첨부파일

6 сарын 4-ний өдөр Хятадын өдрийн сонин болон Оросын Сибириан Таймс сонины газраас Хятадын хойд бүсийн Хэйлонжан мужийн Хэйхо хоттой Оросын Алс Дорнодын Амур мужийн Благовещенск хотыг холбох гүүрний шавыг өнгөрсөн сарын 31-ний өдөр тавьсан тухай мэдээлсэн. Уг баригдах гүүр 1 км гаруй урттай бөгөөд энэ жил 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм. Энэ үйл явдлыг Алс Дорнодын Хойд Туйлын хөгжлийн яамны сайд Александр Козлов “Удаан хугацааны турш хүлээсэн түүхэн агшин” гэж онцлон хэлэв. Энэхүү гүүр нь ирэх жилийн 4 сард ашиглалтад орох аж. Амур мужийн захирагч Василов “Өнгөрсөн жил Амур мужийн шошны 40 хувийг Хятадад экспортлосон” гээд “Шинэ усан зам нь Амур мужийн экспортийн боломжийг нэмэгдүүнэ” гэв. Мөн Оросын Стратеги үнэлгээний төвийн дарга Абжаров “Гүүр баригдснаар Хятадтай хилийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Оросын Алс Дорнодын нутгийн эдийн засгийг идэвхжүүлнэ” гэв.