Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны хурал Шиманэ мужид болж өнгөрлөө.2019-08-16
Бичлэг оруулахAdmin
Файл 교육문화분과위1.jpg
Шимэнэ мужаас NEAR Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээг 8 сарын 2-7-ны өдрүүдэд Шиманэ мужийн Мацуй хотод зохион явуулав. Уг арга хэмжээнд Хятад, Солонгос, Орос, Япон 4 улсын 24 оюутан оролцсон.
Ерөнхий нарийн бичгийн дарга уг арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр оюутнуудад хандаж үг хэлсэн бөгөөд тухайлбал улс орнуудын түүх, соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, 21-р зууны Зүүн хойд Азийн энхтайван, хөгжил дэвшлийг авч явах залуу үе болон төлөвшихийг хүсэв.
Энэхүү арга хэмжээний хүрээнд оюутнууд хоорондоо танилцах, япон айлд байрлах, япон үндэсний соёлтой танилцах зэрэг хөтөлбөрт оролцсон бөгөөд мужийн хэвлэл мэдээллийн байгууллагаас уг арга хэмжээг сурвалжилсан байна.
Хариу