동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл ОХУ-ын Сахагийн БНУ-ын ЕБС-д зочлов.2019-09-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg  

첨부파일

9 дүгээр сарын 26-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Сахагийн БНУ дахь Саха-Солонгосын сургууль, Сахагийн үндэсний сургуульд тус тус зочлон сурагчидтай уулзав. Энэ удаагийн айлчлал нь NEAR Холбооны тэргүүлэгч орон нутаг болох Сахагийн БНУ-ын ЕБС-д зочлон тэдгээр сургуулийн сурагчдийг ирээдүйд олон улсын харилцааны манлайлагч болоход дэмжих зорилготой байв.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас NEAR-ын үүрэг ба үйл ажиллагааны талаар сурагчдад танилцуулж, сурагчдын олон талт гадаад харилцааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэв.



Саха-Солонгосын сургууль нь NEAR Холбооноос зохион байгуулдаг гар зургийн уралдаан зэрэгт идэвхтэй оролцдог.


Цаашид тус Холбооны Хэрэг эрхлэх газраас хүүхэд залуучуудад зориулсан төрөл бүрийн хөтөлбөрийг зохион явуулах төлөвлөгөөтэй байна.