동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Тояама мужид NEAR Холбооны Байгаль орчны хорооны 14 дөх удаагийн хурал болж өнгөрлөө.2019-11-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 총장님.jpg  

첨부파일

11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Тояама мужийн Тояама хотноо болсон NEAR Холбооны Байгаль орчны хорооны 14-р хурлаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус хорооноос зохион байгуулсан үйл ажиллагаа, тусгай төслийн хэрэгжилтийн байдал зэргийн талаар тайлагнаж цаашид 2 жилийн турш Тояама мужаас үргэлжлүүлэн  Байгаль орчны хорооны зохицуулагчаар ажиллах шийдвэр гарав.


Энэ удаагийн хуралд Хэйлонжан муж(БНХАУ), Тояама, Ямагата муж(Япон улс), Хабаровск хязгаар(ОХУ) зэрэг 5 гишүүн орон нутаг, Ляонин муж(БНХАУ), Сага муж(Япон улс) зэрэг 2 ажиглагч орон нутаг оролцсон бөгөөд NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, тус газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун тэргүүтэй 4 хүн оролцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ хурлыг нээж үг хэлэхдээ Тояама муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүний хувьд Холбоо болон Холбооны байгаль орчны хорооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаад хоорондын харилцаа нь төр засаг, улс төр, дипломат харилцааны асуудлаас хамаарахгүйгээр тууштай үргэлжлэх ёстойг онцлон тэмдэглэв.