Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Солонгос улсын Үльсан хот ОХУ-ын Алс Дорнодын нутгуудад айлчлахад NEAR-ын ХЭГ дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.2019-12-27
Бичлэг оруулахAdmin
Файл 1.jpg
<Сахагийн БНУ-ын Гадаад харилцаа, үндэстний хэрэг эрхлэх яамны сайд Кириллинтэй хийсэн уулзалт>
NEAR-ын ХЭГ-ын Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа “2020 оны Солонгос-Оросын орон нутгийн 3-р форум”-ын бэлтгэл ажлыг хариуцаж байгаа Солонгосын Үльсан хотын хүсэлтээр тус хотын төлөөлөгчдийн хамт 12-р сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын 4 муж, хязгаар(Приморийн хязгаар, Сахагийн БНУ, Хабаровск хязгаар, Сахалин муж)-д айлчлан NEAR-ын гишүүн орон нутгуудын харилцаа хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.
<
Сахалин мужийн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Бүтүхановтой хийсэн уулзалт>
Тус хамтын ажиллагааны ажлын хэсгийг Үльсан хотын Умардын Эдийн засаг хамтын ажиллагааны багийн ахлагч Мүн Сан Дун ахлан БНСУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Умардын Эдийн засаг хамтын ажиллагааны зөвлөлийн Эрчим хүчний хэлтсийн дарга Ким Хюу Сон, NEAR-ын ХЭГ-ын төлөөлөл зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд 3-р форумд орон нутгуудыг идэвхтэй оролцуулах хүсэлтийг тавьсан.
Хабаровск хязгаарын захирагч Сербаков болон бүтэц зохион байгуулалтын хэлтсийн даргатай хийсэн уулзалт>
Приморийн хязгаарын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Колгоровтой хийсэн уулзалт>
Оросын засгийн газрын шинэ Дорно дахины бодлого ба БНСУ-ын Засгийн газрын шинэ дорно дахины бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхэлүүлсэн “Солонгос-Оросын орон нутгийн 3-р форум” 2020 оны 6-р сарын 24-26-ны өдрүүдэд Үльсан хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Хариу