동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаа NEAR-Хүүхэд сурагчдад зориулсан гар зургийн уралдааны шагналыг эздэд нь гардуулав.2020-01-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

1 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаа В.И Суриковын нэрэмжит Хүүхдийн урлагийн сургууль байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн 173 ирээдүйн зураач хүүхдүүдийг урин оролцуулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав. Эдгээр арга хэмжээний нэг нь дотоод гадаадын төрөл бүрийн дүрслэх урлагийн уралдаанд оролцож шагналт хүртсэн сурагчдад шагналыг нь дамжуулан гардуулах ёслолын ажиллагаа байв. Тухайлбал, 7 дахь удаагийн NEAR-Хүүхэд, сурагчдад зориулсан гар зургийн уралдааны шагналт байранд орсон сурагчдад NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргийн нэрийн өмнөөс шагнал, өргөмжлөлийг гардуулав.


Нөгөөтэйгүүр ОХУ-ын Красноярск хязгаараас дээрх гар зургийн уралдаанд нийт 44 бүтээл ирснээс 9 хүүхэд 2, 3-р байр болон тусгай байр эзэлсэн юм.