동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газраас корона вирусын тархалттай холбогдуулан гишүүн орон нутгуудын хамтын ажиллагаанд гүүрийн үүрэг гүйцэтгэж байна.2020-03-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 서한문들.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас дэлхий даяар тархаад буй шинэ корона вирусын байдалтай холбогдуулан гишүүн орон нутгууд хүнд хэцүү нөхцлийг даван туулж, сэтгэлийн дэм өгч хамтдаа жаргал зовлонгооо хуваалцан харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

 

Тухайлбал корона вирус гарсны дараагаар NEAR Холбооны гишүүн болох Хятадын 11 орон нутагт  Ерөнхий нарийн. бичгийн даргын нэрээр албан бичиг илгээсэн бол Хятадын 10 орон нутгаас хариу талархал илэрхийлсэн.

Түүнээс гадна гишүүн орон нутгуудаас ирүүлсэн захидал, хандив, тусламжийн талаарх мэдээллийг хуваалцаж, одоогийн нөхцөл байдлыг хамтдаа даван туулах нөхцлийг бүрдүүлж байна.

Тус Холбооны Хэрэг эрхлэх газраар дамжуулан гишүүн орон нутгууд дараах байдлаар захидал, хандив тусламжийн зүйл илгээсэн болно.

  NEAR-ын тэргүүлэгч болох ОХУ-ын Сахагийн БНУ-аас Гёнсанбүг мужид сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн захидал илгээсэн.
 
NEAR-ын ажиглагч орон нутаг болох Хятад улсын Ляонин мужийн ИТХ-аас Гёнсанбүг мужийн ИТХ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн захидал болон 15200 маск, 1050 хамгаалалтын хувцас илгээсэн.
 
Хятад улсын Хунан мужаас Гёнсанбүг мужид 10.000 маск хандивласан.
 
Хятад улсын Жилинь мужаас Гёнсанбүг мужид 2000 хамгаалалтын хувцас илгээсэн.
 
Хятад улсын Шаньдун мужаас Гёнсанбүг мужид хамгаалалтын 1000 хувцас, хамгаалалтын 1000 шил, 101.000 маск илгээсэн.
 
Хятад улсын Хэнан мужаас Гёнсанбүг мужид хамгаалалтын 400 хувцас илгээсэн.
 
Хятад улсын Анхүй мужаас Гёнсанбүг мужид 201.000 маск, хамгаалалтын 1300 хувцас, эмнэлгийн зориулалттай 3470       тусгаарлалтын хувцас илгээсэн.

  Хятад улсын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос Гёнсанбүг мужид N95 стандартын 1000 маск, мэс заслын зориулалттай 10.000 маск, эмнэлгийн зориулалттай 20.000 маск, хамгаалалтын 1000 шил илгээсэн.
 
Монгол улсын Нийслэлийн ИТХ-аас Гёнсанбүг мужийн ИТХ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн захидал илгээсэн.