동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Мияги муж NEAR Холбооны үйл ажиллагаанд ажиглагч орон нутгаар оролцох хүсэлт илэрхийлэв.2020-04-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 미야기현 엔도 부지사.jpg  

첨부파일

Зураг. Өнгөрсөн оны 11 сарын 1-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Мияги мужийн захирагчийн орлогч Эндотой уулзах үеэр


4 дүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Мияги мужийн захирагч Мурай Ёошихиро Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэд явуулсан албан захидалдаа Мияги муж NEAR Холбооны үйл ажиллагаанд ажиглагч орон нутгаар оролцох хүсэлтэй байгаа тухай илэрхийлсэн. Энэ нь өнгөрсөн оны 11 сарын 1-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Мияги захирагчтай уулзан NEAR-ын үүрэг, олон улсын үйл ажиллагааны талаар тайлбарлаж танилцуулсны үр дүн юм.


NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Мияга мужийн хүсэлтийг таатай хүлээн авсан бөгөөд цаашид зохиогдох NEAR-ын төрөл бүрийн арга хэмжээний талаар мэдээлэл өгөх юм. Мияги муж ажиглагч орон нутгаар оролцох болсноор Японоос 11 гишүүн орон нутаг, 2 ажиглагч орон нутаг(Ямагүчи муж, Мияги муж) NEAR Холбооны үйл ажиллагаанд оролцох болно.

Мияги муж Япон улсын Токио хотоос 300км зайтай Зүүн хойд Азийн орон нутгийн төвд орших бөгөөд 2019 оны байдлаар 2.290.000 хүн амтай, 7282 газар нутагтай, ДНБ 9 триллион 463 тэрбум 900 сая иен ба 2011 онд Японы зүүн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаар амссан хохирлын дараах сэргээн босголтыг хийх, нутгаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.