동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Гёнхи их сургуулийн Олон улс, бүсийн судалгааны институтийн багш, судлаачдад зориулж илтгэл тавив.2020-05-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1 (2).jpg  

첨부파일

5 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Гёнхи их сургуулийн Олон улс, бүсийн институтээс зохион байгуулсан 22 дахь удаагийн Зүүн тэнгисийн эргийн форумд оролцож, тус институтийн захирал Ким Жүн Ёоб зэрэг багш, судлаачдад зориулж “Эртний Солонгос, Японы харилцааны түүх” сэдвээр 90 минутын хугацаатай илтгэл тавьж, дараагаар нь Солонгос, Японы харилцааны талаар санал бодол солилцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ 7-р зууны сүүл хүртэл Солонгосын хойгийн өмнөд хэсэг ба Яматугийн үеийн Япон улс бодит байдалд улс төр, цэргийн холбоотон байсныг дурдаад хоёр улсын ард иргэд орчин үеийн түүхээр зогсохгүй эртний өвөг дээдсийнхээ харилцааны туршлагыг эргэн харж, ирээдүйтэй харилцааг тогтоохыг онцлон хэлэв.


 

Нөгөөтэйгүүр тус институт улиралд 1 удаа эрхлэн гаргадаг E-JOURNAL сэтгүүлийн 36 дугаарт Ким даргын илтгэл болон NEAR Холбооны талаар танилцуулсан тусгай нийтлэл гаргахаар төлөвлөжээ.