동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

WeGO байгууллагаас зохион байгуулах олон улсын зайн хуралд NEAR-ын гишүүн орон нутгуудаас оролцоно.2020-07-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 wego.jpg  

첨부파일

WeGO байгууллагаас зохион байгуулах олон улсын зайн хуралд NEAR-ын гишүүн орон нутгуудаас оролцоно.

 

БНСУ-ын Сөүл хотод төвтэй Дэлхийн ухаалаг хотуудын байгууллага(WeGO)-ын хүсэлтээр NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Хятад, Солонгос, Японы ухаалаг хотуудын вебинар(8 сарын 5) болон Зүүн хойд Азийн ухаалаг хотуудын онлайн хурал(10 сарын 21)-д гишүүн орон нутгуудаас оролцох эсэхийг судалсан бөгөөд уг хуралд нийт 9 орон нутгийн 38 хүн оролцохоор бүртгүүлээд байна.

 

Хятад, Солонгос, Японы ухаалаг хотуудын вебинар(8 сарын 5) : 6 орон нутгийн 32 хүн

  • БНСУ : Чүнчоннам муж(1), Жолланам муж(5),Жэжү муж(6),

  • БНХАУ : Шаньси муж(1), Шаньдун муж(8), Ниншягийн хотон үндэстний ӨЗО(11),

  • Зүүн хойд Азийн ухаалаг хотуудын онлайн хурал(10 сарын 21) : 3 орон нутаг, 6 хүн
       -
    Монгол улс : Увс аймаг(2),
       -
    ОХУ : Эрхүү муж(2), Хабаровск хязгаар(2)

 

Энэхүү байгууллагыг гишүүн 50 хот 2010 онд байгуулсан бөгөөд одоо дэлхийн 208 хот гишүүнээр байдаг. Мэдээлэл харилцааны технологи ашиглан ухаалаг хот болон цахим засаглалын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хотын тогтвортой хөгжил ба мэдээллийн ялгааг арилгахыг эрэлхийлдэг олон улсын байгууллага юм