동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Төр захиргаа, олон нийтийн дипломат харилцааны симпозиумд оролцов.2020-11-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй NEAR-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 11 сарын 20-ны өдөр орон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн дипломат харилцааны талаархи ойлголтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд БНСУ-ын Гёнсанбүг муж болон Гэмён их сургуулиас хамтран зохион байгуулсан Гёнбүг бүсийн төрийн захиргаа, олон нийтийн дипломат харилцааны симпозиум 2020 арга хэмжээнд оролцлоо.


Энэхүү симпозиумд БНСУ-ын Жоллабүг мужийн Олон улсын харилцааны төвийн дарга И Ён Ху( БНСУ-аас Еймен улсад суух Элчин сайд асан) зэрэг илтгэгчид орон нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн дипломат харилцааг явуулахад NEAR Холбооны үүрэг чухал болохыг анхаарч, NEAR Холбоогоор дамжуулан харилцах арга замыг санал болгож,  Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж буй NEAR Холбооны үйл ажиллагааг өндөрөөр үнэлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “орон нутгийн захиргаадын харилцаа нь улс хоорондын улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд үүсдэг зөрчил сөргөлдөөнөөс ангид харилцаа тул орон нутгийн удирдлагууд энэхүү харилцааг чухал болохыг ухамсарлаж, улс хооронд харилцахад бэрхшээлтэй хэдий ч орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхэд хичээх хэрэгтэй” гэдгийг онцлон хэлэв.